Бүх бараа

Шилтгээн

Францын хаан XVI Луйсын хөлөг баатар, Аресын гүн Франсуа де Бельсье 1776 онд Ларту шилтгээнийг бүтээн байгуулжээ. Нийт 16 гектар бүхий Ларту шилтгээн 2022 онд Франко-Монгол гэр бүлийн эзэмшилд шилжсэн юм. Ларту болбол дарс үйлдвэрлэлтийн хатуу, чанга шаардлагыг баримталдаг ‘Супериер’ ангилалд багтах нэгж бөгөөд 1 жилд 80,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай.

Дарс

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1% буюу 10 грамм

Үнэр: Лавцаг бөөрөлзгөнө, цангис, улаан лис, интоор, үхрийн нүд, хуш

Ургац хураалтын жил: 2015 он

Сорт: Мерло 98%, Каберне Совиньон 2%

Насжилт: Царс модон торхонд 14 сар

Хатуулаг: 15%

Хэмжээ: 75мл

Виньерон: Давид Кайо

Усан үзмийн талбай

Ларту шилтгээн 12,8 гектар эдэлбэр газартай бөгөөд Дордонь голын эрэгт, Арвейрт (Бордо, Франц) оршино. Шавранцар чигжигдсэн хайргархаг хөрстэй тул Мерло, Каберне Совиньон зэрэг сортуудыг ургуулахад тохиромжтой. Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ ‘100% Lutte Raisonnée’ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр ашигладаг. Хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн органик тогтолцоотой. Усан үзмийн ороонгын дундаж нас 25. Нягтрал 1 га газарт 5000.

Франц, Монголын түүхэн харилцааг хүндэтгэн, бид энэхүү дарсаа 'L'Emissaire by Larteau' буюу Лартогийн Элч хэмээн нэрийдэв.

44’000 37’400
Сагслах

Шилтгээн

Листраны гүн Жан-Батист Бастеро 1766 онд Сенильяк шилтгээнийг өмчилж авахдаа жил бүр 1000 ливрийг хатагтай Пишонд өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулсан аж. Жан-Батист Бастеро болбол өмнөд Францын сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд байв. Нийт 40 гектар бүхий Сенильяк шилтгээн 2022 онд Франко-Монгол гэр бүлийн эзэмшилд шилжсэн юм. Сенильяк болбол Медокийн “Язгууртны ургац” ангилалд багтах нэгж бөгөөд 1 жилд 120,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай.

Дарс

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1% буюу 10 грамм

Үнэр: Инжир, мойл, хармаг, лиш цэцэг, ванилин, какао

Ургац хураалтын жил: 2015 он

Сорт: Мерло 49%, Каберне Совиньон 41% Пти Вердо 10%

Насжилт: Царс модон торхонд 12 сар

Хатуулаг: 13,5%

Хэмжээ: 75мл

Виньерон: Эрик Лагадек

Усан үзмийн талбай

Сениляк шилтгээн 30 гектар эдэлбэр газартай бөгөөд Жирондын зүүн эрэгт, Сен-Эстефээс (Бордо, Франц) холгүй оршино. Байгалийн нөөцийг хэмнэсэн, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, алдагдал багатай, байгаль орчныг бохирдол доройтлоос сэргийлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах Францын ‘Haute Valeur Environnementale 3’-ийн шаардлагыг мөрдөж, дагадаг. Усан үзмийн ороонгын дундаж нас 25. Нягтрал 1 гектар газарт 6500.

Sénilhac гэдэг 'Sanu Locus' буюу Ариун Газар гэх утгатай үг.

49’000 41’650
Сагслах

Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн Баатарын Нямхүү “Луун бэл” зургийг бидний ‘L’Emissaire by Larteau’ дарсанд зориулан бүтээв.

Луу

Луу бөгөөс Хүннү гүрний үеэс нүүдэлчдийн язгуур шүтээн болму. Хөх лууны сүлд Хүннү, Сяньби, Жужан, Уйгур, Хятан зэрэг улсуудад улирчээ. ‘Тэнгэр мэт аугаа’ гэх утга бүхий Дай Юань улсыг байгуулсан Хубилай сэцэн хааны дотоод ордонд лууны гантиг сийлбэр буй. Шандугийн чулуун луу аваас ганц эвэртэй, дөрвөн хөлтэй, хөл бүр нь таван хумстай амуй. Урьдын ерөөлийг санаж, Баатарын Нямхүү цогноймол ‘Хөх луу’ сэрээв.

Шүлэг

Хубилай хаан хаврын нэгэн өдөр Дайду хотын баруун дүүрэгт орших Буддын сүмд мөргөл үйлдээд буцах замдаа Ван Шоу Шань буюу "Түмэн наст" хэмээх ууланд гарч бичсэн шүлгийн хэсгээс:

Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад

Буцах замд сүйх тэрэгнээ ХӨХ ЛУУ хөлөглөжүхүй. 

46’000 38’400
Сагслах

Урьдын сайн ерөөлийг санаж L'Emissaire ба Amidaria ‘Үгүлжин шагай’ гэх богширго бүтээв.

Арьсан богширгод багтах зүйлс:

  • Дарс - 1 лонх
  • Үгүлжин шагай - 4 ширхэг

Эрхийн чинээ дөрвөн бэрх

Шагайн 4 талыг бөг, цөг, алц, таа буюу хонь, ямаа, тэмээ, морь гэх бөгөөд онх босвол үхэр гэнэ. Шагайг 5 хошуу малаар бэлгэдэх тул буурин дээр хаяхыг цээрлэдэг. 

Шагай болбол ардын уламжлалт тоглоом наадгай төдий бус бидний нийгэм, соёлыг өгүүлэх тайлбар, үндэстний онцлогийг тусгах толь билээ. 

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД “...Тэмүжин Жамуха хоёр Хорхонагийн хөндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ...” хэмээмой. 

Шагай солилцох ину нэгэн бие махбодын холбоотой хос мөч мэт салшгүй бат нягт байхын бэлгэдэл болму.

150’000 127’500
Сагслах
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 6’000₮.