Situated in a setting of unparalleled beauty, where the natural synergy of flora and fauna is integral to fostering a culture of conscientious agriculture, the vineyards located on a terroirreplete with richness are tended to with the utmost care. Each day, these vineyards are nurtured with the focused goal of crafting wines of unparalleled sophistication and depth. The variety of the terroirs serves as a muse, prompting the vineyard teams to tailor their practices meticulously, thus preserving the unique essence of each plot.
Embracing this ethos, the Domaines de l'Émissaire are earnestly pursuing the prestigious High Environmental Value 3 certification, reflecting their unwavering commitment to eco-friendly initiatives. Going beyond simply meeting environmental standards, the stewardship at the helm of each estate is deeply committed to enhancing the overall character of their terroir. This includes a seamless integration into the fabric of local communities, an enduring dedication to bolstering biodiversity, safeguarding the local wildlife, and enriching both the natural and built environments of their estates, thereby enriching the aesthetic and cultural tapestry of the region.
Францын хаан XVI Луйсын хөлөг баатар, Аресын гүн Франсуа де Бельсье 1776 онд Ларту шилтгээнийг бүтээн байгуулж байжээ. Үүний дараагаар Бордо мужийн алдартай худалдаачдын нэг болох Бейлогийн гэр бүлд шилжив. Олон зууны туршид энэ газар Либурны улс төрийн болон худалдааны цэг байсаар ирсэн бөгөөд 2007 онд бордогийн худалдаачин гаралтай Жан-Пьер д'Англивьель де ла Бомэль шилтгээний удирдлагыг гартаа авч, барилгын неоклассик архитектурыг сайтар хадгалан авч үлджээ. Францын өв болсон энэхүү эдлэн 2022 оноос эхлэн инновацын дэвшил мөн дарсны аялал жуулчлалын ачаар шинэ эрин үеэ эхлүүлээд байгаа юм.
Дэлхийн хамгийн алдартай терруаруудын нэгд тооцогддог Pomerol-д байрлалтай Clos Bel Air эртнээс нягт нямбай усан үзмийн аж ахуйн нэг хэсэг байсаар ирсэн. Усан үзмийн мод нэг бүрийг тус тусад нь арчилж торддог бөгөөд арчилгаа бүр үнэт зүйл, ургамлын байгалийн өгөгдлийг хүндлэн хайрлахад чиглэдэг.
Clos Bel Air нь 12-р зууны үеэс эхтэй. Энэ бол алдарт Мальтын загалмайг эзэмшдэг Иерусалимын Гэгээн Иоханы хүлэг баатрууд Хоспиталлерын анхны эзэмшил байв. Лепиний гэр бүл долоон зууны дараа энэ газрыг өвлөн авч, 2.35 га газрыг таван үеэрээ эзэмшжээ. 2022 онд Денис Шазаран, Пьер-Ив Ригау нар Clos Bel Air эдлэнгийн удирдлагыг гартаа авав.
Шинэ багийн эрхэм зорилго нь шинэ вино үйлдвэрлэх, Малбек сортыг тарих, гараар ургац хураах, биологийн олон янз байдлыг хадгалах, бусад олон зүйлийг хийх замаар энэхүү шилтгээний үйл ажиллагааг сайжруулах явдал мөн юм. Chateau Tour Saint Pierre нь 18-р зуунд баригдсан бөгөөд 1928 оноос хойш 1988-2007 оны хооронд Сент-Эмилион хотын дарга байсан Жак Хоудинигийн гэр бүлийн эзэмшилд байжээ. 2022 онд үл хөдлөх хөрөнгө нь Денис, Пьер-Ив нарын удирдлагад шилжжээ.
Галло-Ромын үеэс хойш Сент-Эмилион нь усан үзэм тариаллын өлгий нутаг гэгддэг бөгөөд өвөрмөц терруартай билээ. Тус шилтгээн хотын захиргааны зүүн хойно байрладаг ба 11.5 га талбайгаас Saint-Emillion Grand Cru хэмээх ангиллын дарс үйлдвэрлэдэг.
Листраны гүн Жан-Батист Бастеро 1766 онд Сенильяк шилтгээнийг өмчилж авахдаа жил бүр 1000 ливрийг хатагтай Пишонд өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулсан аж. Жан-Батист Бастеро болбол өмнөд Францын сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд байв. Сенильяк болбол Медокийн “Язгууртны ургац” ангилалд багтах нэгж бөгөөд 1 жилд 120,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай. Сениляк шилтгээн 30 гектар эдэлбэр газартай бөгөөд Жирондын зүүн эрэгт, Сен-Эстефээс (Бордо, Франц) холгүй оршино. Байгалийн нөөцийг хэмнэсэн, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, алдагдал багатай, байгаль орчныг бохирдол доройтлоос сэргийлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах Францын ‘Haute Valeur Environnementale 3’-ийн шаардлагыг мөрдөж, дагадаг.