Францын IX Луй хааны зарлигаар санваартан Гийом Де Рубрук их уртын аяныг туулсаар Их Монгол Улсад ирэх үед Мөнх хаан Хархорум хотын дотоод талбайд Францын уран дархан Гийом Бушегеер уран нарийн, гоёмсог хийц бүхий “Мөнгөн мод”-ыг урлуулж байжээ. Гийом Де Рубрук аян замын тэмдэглэлдээ “Чагаа тэнгэрийн бишгүүрийн дуу хангинамагц, мөнгөн модны их биеэс сүүлээрээ ороосон 4 алтан могойн амны нэг цоргоор нь каракомос буюу хар айраг, нөгөөдхөөр нь тутаргын исгүүн умдаа, гурав дахиар нь зөгийн балын сархад, дөрөв дэхээр нь усан үзмийн дарс урсан гоождог” хэмээн бичжээ.
Гийом Дэ Рубрукийн уг тэмдэглэл Их Монгол Улсын үед бид дарсны соёл, хэрэглээтэй байсныг гэрчилж байна.
Ларту шилтгээн Франц улсын Дордон голын хөвөөнд орших бөгөөд 1776 оноос хойш дарсны үйлдвэрлэл эрхэлж буй ажээ. Нийт 16 гектар бүхий Ларту шилтгээн 2022 онд Франко-Монгол гэр бүлийн эзэмшилд шилжсэн юм. Ларту болбол дарс үйлдвэрлэлтийн хатуу шаардлагыг баримталдаг ‘Супериер’ ангилалд багтах нэгж бөгөөд 1 жилд 80,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай. Францын Бордо мужийн сүүлийн 20 жилд тохиосон ХАМГИЙН САЙН УРГАЦЫН ИХЭР ХОЁР ЖИЛ гэгддэг 2015, 2016 оны Лэмиссэр дарсыг бид танд санал болгож байна.
Ларту шилтгээний усан үзмийн талбайн хувьд хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр ашигладаг. Хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоотой. Тодруулбал байгалийн нөөцийг хэмнэсэн, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, алдагдал багатай, байгаль орчныг бохирдол доройтлоос сэргийлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах Францын ‘HVE 3’-ийн шаардлагыг мөрдөж, дагадаг байна. Эрүүл хөрсөнд ургуулсан усан үзмийн дарсыг монгол хүн танд зориулав.